HANSA ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ
HANSA ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ
2023.04.08

ТУХАЙ

“Hansa” хэлний бэлтгэл нь насанд хүрэгчдэд зориулж англи хэл заадаг бөгөөд 1969 оноос хойш амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна. Манай бэлтгэл нь Канадын хамгийн том хэлний бэлтгэлүүдийн нэг юм. Бид бүхэн Торонтогийн төвд байрлах өөрсдийн мэдлийн 2 кампусдаа оюутнуудаа хүлээж авдаг.

Бид бүхэн таньд 300 анги санал болгох бөгөөд эндээс та өөрийн хүссэн ангидаа хүссэн цагаа сонгон суралцаж болно.

Манай хэлний бэлтгэлд ирсэн хүн бүр ярилцлагад орж, шалгалт өгөх ба эндээс таны сонсох, ярих, дүрэм, үгийн сангийн чадварыг тогтоох бөгөөд энэ нь таныг өөрийн чадварт таарсан ангид ороход хэрэгтэй байх болно.

Хэлний бэлтгэлүүдийн түвшин болон байршил.

 

Eglinton кампус

Yonge кампус

 

Анхан шат

Дунд шат Ахисан түвшин

Ахисан дээд түвшин

Түвшин

1

2 3 4 5 6 7 8 9 10 11

12

Анхан шат

*

*

*

                 
Яриа      

*

* * * * *      
Дүрэм      

*

* * * *

*

     
Үгийн сан      

*

* * * * * * *

*

Дуудлага      

*

* * * *

*

     
Хэлц үг (idioms)        

*

* * * *      
Сонсгол        

*

* * *

*

     
Уншлага      

*

* * * * * * *

*

Бичих      

*

* * * * * * *

*

Нийлмэл үг (phrase)             * *

*

     
Бизнесийн англи хэл            

*

* * * *

*

TOEFL              

*

*

* *

*

IELTS              

*

* * *

*

Академик бэлтгэл              

*

* * *

*

 

ЭРЧИМЖҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР

(INTENSIVE ENGLISH PROGRAM)

Доорхи ангиудаас та сонголтоо хийж элсэн суралцаж болно. Нэг ангид дунджаар 8 сурагч суралцдаг.

  • Анхан шат – англи хэлний цагаан толгой, зарим нэг гол гол дүрмүүд, үгийн санг сайжруулах хичээл орно. Дараагийн түвшинд орохын тулд 4-8 долоо хоног энэхүү түвшинд хичээллэнэ.
  • Яриа – өдөр бүр тодорхой сэдвээр ярилцах бөгөөд зүг чиг заах, утсаар ярих гэх мэт тодорхой нөхцөлд хэрхэн ярилцах вэ гэдгийг заана.
  • Дүрэм – сүүлийн үеийн дүрмийн ном ашиглаж илүү сонирхолтой байдлаар хичээлийг заана.
  • Үгийн сан – олон үг мэддэг байх нь англи хэл сурахад магадгүй хамгийн хэрэгтэй зүйл болов уу. Тиймдээ ч манай багш нар сурагчдын үгийн санг нэмэгдүүлэхийн тулд бизнесийн мэдээ материал, тодорхой нэг сэдэв сонгон түүнд ашиглагдаж байгаа үг хэллэгүүдийг оюутнууддаа цээжлүүлэн үүнийгээ буцаад ямар ч нөхцөлд хэрэглэж чаддаг болгохоор оюутнуудаа бэлдэж байна.
  • Дуудлага – харилцан ярьж байгаа хүнээ ойлгох, түүнд өөрийгөө ойлгуулахад дуудлага их чухал. Бид дан ганц “давтаад хэлээрэй” гэсэн загвараар хичээлээ заадаггүй. Бид дуу хураагуур гэх мэт медиа төхөөрөмжүүд ашиглан илүү шинэлэг байдлаар хичээлээ заахыг хичээдэг.
  • Хэлц үг (idioms) – One ​day, out of the blue, she ​announcedthat she was ​leaving. Энэ өгүүлбэрт “out of the blue” гэж ямар утгатай үг болохыг та мэдэх үү. Энэ бол хэлц үг. Англи хэлэнд иймэрхүү үгс олон бөгөөд эдгээр үгсийг хэрэглэж чаддаг байх нь чухал байдаг.
  • Сонсгол – медиа технологоор тоноглогдсон сургалтын танхимдаа зурагт, дуу гэх мэт сонсгол сайжруулахад шаардагатай зүйлсээр сурагчдаа хангаж ажилдаг.
  • Уншлага – энэ хэсэгт та өөрийн дүрэм, дуудлага, үгийн сангийн мэдлэгээ бодит амьдрал дээр ашиглах болно. Бид бүхэн сонин, ном, текстэн ном, сэтгүүл зэрэг зүйлсийг ашиглах болно. Улмаар ахисан түвшний сурагчид унших арга барилд сурах болно.
  • Бичих – захиа, эссэ, бизнес захидал, CV бичүүлж сургана.
  • Нийлмэл үг (phrase) – “find out, give up” гэх мэт нийлмэл үгүүд нийлсэн утгаараа өөр утга илэрхийлэх нь бий. Бид бүхэн танд эдгээр үгсийг хөгжилтэй, амархан аргаар заах болно.
  • Бизнесийн англи хэл – санхүүгийн үг хэллэг, илтгэл тавих чадвар, ярилцлагын чадвар, хэлэлцээр хийх чадвар суулгана. 60+ цагийн хичээл үзсэн хүмүүс сертификат хүртэх эрхтэй болно.

ТУСГАЙ ХӨТӨЛБӨР

(EXECUTIVE ENGLISH PROGRAM)

Бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд, оюутнуудад зориулж тусгайлан бэлдсэн сургалтыг зохион байгуулдаг. Энэхүү сургалтаар зөвхөн тухайн хүнд зориулсан, чадварт нь тааруулсан тусгай, давтагдашгүй хөтөлбөрөөр хичээлийг заана. Ерөнхий чиглэл нь хэлэлцээр хийх, илтгэл тавих, хуулийн, эмнэлгийн нэр томёъо зэрэг хүрээг хамарна.

ШАЛГАЛТАНД БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР

(EXAM PREPARATION PROGRAM)

Энэхүү хөтөлбөр нь элсэгчдээ IELTS болон TOEFL-д бэлддэг. Өдөрт 3 эсвэл 6 цагаар хичээллэдэг бөгөөд шалгалтын агууламжын дагуу буюу “бичих, унших, сонсох, ярих” чадвар дээр төвлөрч бэлддэг. Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд манай 12 түвшний сургалтын 7-р түвшнийг дүүргэсэн байх шаардлагатай. Эрчимжүүлсэн хөтөлбөр (intensive English program), тусгай хөтөлбөр (executive English program) – ийн сурагчид хэрвээ шаардлага хангаж байгаа бол өөрийн суралцаж байгаа түвшиндээ энэхүү хөтөлбөрийн сургалтыг хүлээн авах боломжтой. Сурагчдыг шалгалтандаа бэлэн болсон үед нь манай зөвлөхүүд шалгалтын цаг авах гэх мэтээр туслалцаа үзүүлнэ.

АКАДЕМИК БЭЛТГЭЛИЙН ХӨТӨЛБӨР

(ACADEMIC PREPARATION PROGRAM)

Англи хэлийг академик түвшинд судлах бөгөөд 8-р түвшинд тэнцсэн үед энэхүү хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

ИХ СУРГУУЛЬД ЭЛСЭХ

Манайтай хамтран ажилладаг сургуулиуд манай хэлний бэлтгэлийн шалгалтыг бусад албан ёсны хэлний шалгалттай дүйцүүлэн дүгнэдэг бөгөөд эдгээр сургуульд элсэхийн тулд академик бэлтгэлийн хөтөлбөрт хамгийн багадаа 240 цаг суусан, манай хэлний шалгалтанд шалгалтанд 80%+ үнэлгээ авсан байх шаардлагатай.

 СУРАГЧДАД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧЛЭХ

Байр

Айлд байх: Таныг Канад айлд зуучлахад манай ажилтнууд бүх талаараа тусална. Канад айлд ажлын 5 өдөр 2 хоолтой, амралтын өдөр 3 хоолтой байх боломжтой. Хэрвээ хүсвэл 4 долоо хоногийн дараа айлаа солих боломжтой.

Байр түрээслэх: Айлд байхыг хүсэхгүй байгаа сурагчид гадуур байр түрээслэж болно.

Өрөө хөлслөх: Ихэнх сурагчид хамтран өрөө хөлсөлдөг бөгөөд хөлсний өрөөний талаар мэдээллийг сургууль дээрээс авч болно.

Онгоцноос тосох

Хэрвээ таныг хүсвэл манай зүгээс онгоцноос тосох, хүргэж өгөх үйлчилгээ үзүүлнэ.