JAMES COOK UNIVERSITY
JAMES COOK UNIVERSITY
2023.04.08

Байгуулагдсан он: 1961он

Газарзүйн орчин:  Австрали  улсын  Брисбане  хотод байрлах их сургууль

Бакалаврын оюутны тоо: 15700+

Магистрын оюутны тоо: 4600+

 

Түүх

1961 оны  2-р сарын 27нд  Квинслендын их сургуулийн (University of Queensland) гүйцэтгэх захирал профессор Ж.Д.Сторийн санаачлагаар Австралийн Квинсленд мужийн  Брисбане хотод уг сургуууль анх  Таунсвиллийн Их Сургууль( University College of Townsville) нэртэйгээр үүсгэн байгуулагджээ.

Ингээд 1970.04.29нд  Квинсленд мужийн парлементийн хуралдаанаар уг сургуулийн нэрийг Жамес Кук  Их Сургууль ( James Cook University of North Queensland ) болгон өөрчилж,  II Элизабет хатны ивээл дор үүд хаалгаа дахин нээж одоог хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тухай

Жамес Кук  Их Сургууль  нь  Австралийн тэргүүлэх их сургуулиудын нэг бөгөөд Квинсленд мужийн Кайрнс, Таунсвилл, Брисбане зэрэг арлын хотуудад болон Сингапур хотод уг сургуулийн байр, кампус нь байрладаг.

 

 

 

Брисбане хотын талаар

 

 

Моретон Бае уулаас эх аван хотын дундуур урсах Брисбане голын нэрээр уг хотыг нэрийджээ.

Брисбане хот нь Австрали улсын Квинсленд мужийн хуучны хотуудын нэг ба 2.35 сая хүн энэ хотод амьдардаг ажээ. Далайн халуун чийглэг уур амьсгалтай. Хүн амын тоогоороо улсдаа 3рт ордог ба эдийн засгийн тулгуур хот юм.

Тус хотод суралцаж, амьдрах оюутнууд нь цагаачлалын хуулийн дагуу ажил хийх, гэр бүлээ авчрах гэх зэрэг эрхийг эдлэх боломжтой.

 

Хөтөлбөрүүд

  1. Дипломны курс (Бизнесийн)

Суралцах хугацаа: 1,5 жил (3 семестр)

Элсэлт: 3, 7, 11-р саруудад

Энэхүү дипломны курсыг төгсөөд энэ сургуульдаа бизнесийн бакалавр хөтөлбөрүүдэд  дэвшин суралцах боломжтой бөгөөд  Австрали болон бусад орнуудад энэ мэргэжлээрээ ажиллах боломжтой.

  1. Бакалаврийн түвшин

      -Бизнесийн тэнхим (Bachelor of Business)

Суралцах хугацаа:  4 жил (8 семестр)

Элсэлт: 3, 7, 11-р саруудад

Мэргэжлийн сонголтууд:

  • Нягтлан бодох бүртгэл– Австрали, Шинэ Зеландын орнуудын Нягтлан Бодогчдын холбооны (CAANZ) болон Австралийн  Нягтлан Бодогчдын холбооны (CPA) эрх бүхий зөвшөөрөлтэй төгсөнө.
  • Аялал жуулчлалын болон Энтертайнмент Менежмент– Дэлхийд аялал, жуулчлал, энтертайнмент үзүүлбэрүүдээрээ алдартай компаниудын менежментийн туршлагыг судлан мөн  Австралийн  жуулчдын ихээр ирдэг зочид буудал, ресорт,  хурал конференс зохион байгуулдаг газруудад болон жуулчны байгуулагуудад  дадлага хийн төгсөх боломжтой.
  • Олон Улсын Бизнес– Хил дамнасан компани, аж ахуйн нэгжүүдийн  стратеги, хөгжилийн түүхийг судлан, олон улсын бизнесийн орчинд өндөр түвшний мэргэжилтэн болон төгсөнө. Уг мэргэжилийн төгсөгчид Австралийн Менежментийн Институтийн (AIM)  гишүүн болох боломжтой.
  • Менежмент- Бизнес  эрхлэхэд  хамгийн  чухал  чадвар болох задлан шинжилгээ  хийх болон менежментийн  урлагийг эзэмшинэ. Төгсөгчид  мөн Австралийн Менежментийн Институтийн (AIM) гишүүн болох боломжтой.
  • Маркетинг- Төгчигчид  Австралийн Маркатенгийн Институтид гишүүнээр элсэх боломжтой.

 

Хамтран ажилладаг институт, байгууллагууд:

  • Австралийн Менежментийн институт (Australian Institute of Management )
  • Австралийн Хүний нөөцийн институт Australian Human resources Institute)
  • Австралийн Маркатенгийн институт (Australian Marketing Institute)
  • Австралийн бүтээн босголтын холбоо( Australian Amusement, Leisure and Recreation Association AALARA)
  • Австралийн зах зээл, нийгмийн судалгааны нийгэмлэг ( Australian Market and Research Society)
  • Австралийн Аялал Жуулчлал зөвлөл (Australian Tourism Export)
  • Австралийн Аялал Жуулчлал,Энтертэйнмент, Хоол Хүнсний хангамжийн асуудал хариуцсан институт (Tourism8 Hospitality and Catering Institute of Australia)
  • Австралийн Эдийн Засгийн Нийгэмлэг (Economic Society of Australia)
  • Австрали дахь Зочид Буудал, Хоол Хүнсний Хангамжын ОУ-н Менежментийн Нийгэмлэг ( Hotel and Catering International Management Association)
  • Австрали, Шинэ Зеландын орнуудын Нягтлан Бодогчдын холбоо (Chartered Accountants Australia and New Zealend)
  • Австралийн Олон Нийттэй харилцах тамгын газар (Institute of Public Administration Australia)

 

 

  • Анагаах ухааны ихэмч болон мэс засалч (Bachelor of Medicine, Bachelor of Surgery )

Суралцах Хугацаа: 6 жил

Элсэлт: 2-р сард

Кампус: Таунсвилл хотод

Австрали улсын хойд мужуудад дахь цорын ганц бүтэн цагийн, цогц сургалттай анагаах ухааны сургууль юм. Энэ сургуулийн оюутнууд нь орчин үеийн тоног төхөөрөмжтэй ажиллан тухайн бүс нутгийн эмнэлэгүүдэд дадлага хийх бөгөөд  анги дүүргэлт багатай байдаг. Төгсөгчид нь Австрали болон Шинэ Зеланд улсууудад нэг жилийн хугацаатай дадлагажигч эмчээр бүртгүүлэх боломжтой. Мөн ерөнхий эмч, мэс засалч, мэдээ алдуулагч, эх баригч, түргэн тусламжийн эмнэлэгийн эмч зэргээр цаашдаа сургалтанд хамрагдах боломжтой.  Өнөө үед Австрали улсын бүс нутагт ерөнхий болон нарийн мэргэжлийн эмч нарын эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөж байна.

  • Инженер, хот төлөвлөлт(Bachelor of Engineeing and Planning)

Суралцах Хугацаа: Ихэвчлэн 5 жил. Эхний жилдээ ерөнхий мэдлэг олж аваад  2 дахь жилээсээ нарийн мэргэжилээ сонгоно.

Инженерийн ангийн төгсөх курсын оюутнууд нь багшаар удирдуулан төслийн хэмжээний дипломны ажил бичдэг бөгөөд ихэнх оюутнуудын төгсөөд ажиллах ажлын байр нь сүүлийн семестртээ аль хэдийн олдсон байдаг. Энэ сургуулийн магистрийн төгсөгчид нь  Австралийн Хот Төлөвлөлтийн хүрээлэнгийн албан ёсны гишүүн болох хүсэлт гаргах эрхтэй болох юм (Planning Institute of Australia)

Мэргэжлийн сонголтууд:

  • IT буюу мэдээлэл технологиийн инженер – 5 Жил
  • Хэрэглээний шинжлэх ухааны инженер – 5 жил
  • Химийн инжнерчлэл – 4жил
  • Цахилгааны инженер – 4жил
  • Цахилгааны эд анги болон Интернет сүлжээний инженер- 4 жил
  • Механик инженер – 4жил
  • Хот төлөвлөлтиийн инженер- 4жил
  • Хууль, эрх зүй(Bachelor of Law)

      Суралцах Хугацаа: 4жил

Элсэлт2,7 -р сард

Энэ сургуулийн төгсөгчид нь Квинслендын мужид хууль, эрх зүйн зэрэг олгох  дадлага хийх  эрхтэй төгсөх бөгөөд Австрали болон бусад орны эрх зүйн салбарт маш эрэлттэй байдаг

  • Магистрийн зэрэг

 

Мэргэжлийн нэр Суралцах хугацаа Элсэлт авах
Бизнесийн удирдлага(Master of Business Administration MBA) 2 жил

 

 

3,7,11-р сард

 

 

Нягтлан бодох бүртгэл (Master of Professional Accounting MPA) 2 жил

 

 

3,7,11-р сард
Олон Улсын Аялал Жуулчлалын менежмент (Master of International Tourism and Hospitality Management MITHM) 2 жил 3,7,11-р сард
Олон Улсын Аялал Жуулчлалын менежмент – Бизнесийн Удирдлага ( MITHM-MBA)  2 жил 6 сар 3,7,11-р сард
Мэдэээлэл Технологийн мэргэжилтэн Master of Information Technology (MIT)  2 жил 6 сар 3,7,11-р сард
Мэдэээлэл Технологийн мэргэжилтэн – Бизнесийн Удирдлага (MIT MBA)

 

 

2 жил 6 сар 3,7,11-р сард

 

  • Сургалтын төлбөр
Бакалавр $24000
Магистр $24000-26000

*2016оны байдлаар

  • Англи хэлний мэдлэгийн шаардлага
Хөтөлбөрүүд IELTS TOEFL ibt TOEFL paper
Бакалавр 6.0 79 багадаа 19 570+ (minimum test of written English score 4.0)
Магистр 6.5 79-87 багадаа 21 550+ (minimum test of written English score 5.0)
Дипломны курс 5.5 70 багадаа 18 525+  (essay writing at least 3.5)