КАНАДЫН БОЛОВСРОЛ
КАНАДЫН БОЛОВСРОЛ
2023.04.08

НҮБ-аас гаргасан судалгаагаар Канад улс нь ажиллаж амьдрахад хамгийн таатай орны нэгд тооцогддог. Тусгайлан авч үзвэл Канад улс нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол, амьдралын чанар, аюулгүй байдал, таатай орчин болон эрүүл мэндийн үйлчилгээгээрээ алдартай.

Томоохон хотуудад суурьшаx шилжин ирэгсдийн Олон Үндэстэний нийгмийн онцлог нь Канад улсыг дэлхий дээр аюулгүй, найрсаг төрөл бүрийн соел ахуй зэрэгцэн оршиж байгааг харуулсан таниулах хуудас болдог. Англи хэлний сургалтуудыг Канадын сургуулиудад өргөнөөр заадаг.

Канадад суралцах Олон Улсын Оюутнуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг олон улсад таних тэмдэг болсон зэргийн хамт авах боломж бүрддэг. Канадын оюутнууд математик болон шинжлэх ухааны чиглэлээр дэлхийд дээгүүрт ордог нь улсын сургуулийн чанар боловсролын үзүүлэлтийн үр дүн юм. Канадын сургуулийн сургалтын төлбөр нь Англи хэлээр яригч улс орнуудтай харьцуулахад хамгийн багад тооцогдоно.

Канад дахь олон улсын оюутнууд нь сургуулиа төгссөний дараа албан есоор амьдрах эрхтэй байдаг ба суралцах хугацаандаа ч оюутны хотхондоо ажиллах эрхтэй. Канадын цагаачлалын систем нь гадаад оюутнууд Канадад суралцаж төгссөний дараа ажлын тодорхой туршлагатай бол Канад улсад байнгын оршин суух эрхийг хамгийн хурдан өгдөгөөрөө бусад улс орноос давуу талтай.

Канадад олон улсын оюутнууд нь хэлний сургууль, коллеж болон их сургуулиудаас сонголтоо хийх боломжтой.

Хэлний Сургуулиуд

Канад дахь хэлний сургуулиуд нь  Англи хэлтэй оронд амьдрах хугацаандаа Англи хэлний мэдлэгээ богино хугацаанд эрчимтэй, үр дүнтэй дээшлүүлэхийг хүссэн оюутнуудад зориулагдсан байдаг. Таны хувьд олон хөтөлбөрүүдээс өөрийн хэлний түвшинд тохирсон ангиа сонгох эрхтэй. Зарим хэлний сургуулиуд коллеж болон их сургуулиудтай шууд хамтран ажилладаг ба тухайн оюутан үндсэн ангидаа орох хэлний шаардлагыг хангасан бол сонирхсон мэргэжлээрээ суралцаж болдог. Энэ нь TOEFL, IELTS шалгалтыг өгөхгүйгээр шууд сургуульдаа орох боломжтой гэсэн үг юм. Тиймээс оюутнууд Канад улсад суралцахаар ирэхээсээ өмнө хэлний мэдлэгээ сайжруулж хэлний сургуульд сурч хугацаа алдахгүйгээр үндсэн ангидаа орохыг хичээгээрэй.

Хэрвээ та хэлний сургуульд суралцахаар шийдсэн бол дараахь зүйлсийг анхаараарай. Нарийвчилсан мэргэжлийн түвшний англи хэлний сургалтанд хамрагдаж болно. Тухайлбал бизнесийн англи хэл, академик бэлтгэл, их сургуулийн бэлтгэл гэх мэт.

  • 1 улирлын үргэлжлэх хугацаа 8-12 долоо хоног байдаг ба сургууль бүр харилцан адилгүй.
  • Бүх их сургууль, коллежууд нь хэлний ангитай байдаг ба сар бүр сургалт нь эхэлдэг.

Коллежууд

Канадын коллежууд нь бизнесийн байгууллага болон үйлдвэрийн газруудтай маш ойр нягт хамтын ажиллагаатай байдаг ба тасралтгүй өөрчлөгдөж байгаа ажлын байр, ажил олгогчийн шаардлагад хөтөлбөр нь нийцэж байгаа эсэх дээр анхаарлаа хандуулдаг. Коллежийн хөтөлбөрүүд нь техникийн болон мэргэжлийн түвшний боломжуудыг олгодог ба оюутнуудын хувьд ажлын байрны бодит туршлагыг олж авдагаараа онцлогтой. Оюутнууд коллежийн зэргээ ажлын байрны туршлагын хамт олж авдаг нь ажил дээр гарахад илүү дөxөм болж өгдөг.

Зарим оюутнуудын xувьд их сургуульд суралцахаасаа өмнө коллежийн хөтөлбөрийг тодорхой хугацаанд авдаг нь тухайн оюутанд дараагийн шатанд суралцахад амар болгодог.

Хэрвээ та Канадын коллежид суралцахаар шийдэж байгаа бол дараахи зүйлсийг анхаарна уу.

Гадаад Хэргийн Яам Олон Улсын Худалдааны Байгууллагын вэбсайт-д дурьдснаар 150 төрийн сургуулиудад 8000 гаруй коллежийн хөтөлбөртэй ба эдгээр хөтөлбөрүүд нь мужийн болон орон нутгийн захиргаагаар хянагдаж байдаг.

  • Програмын үргэлжлэх хугацаа нь цөөн сараас 4н жил хүртэл байдаг.
  • Дунджаар коллеж төгсөгчдийн 90 хувь нь төгссөний дараахи 6-н сарын дотор ажилтай болдог.

Их сургуулиуд

Канадын их сургууль нь Бакалавр, Магистр, Докторын гэсэн 3 төрлийн зэргийг санал болгодог. Канадын их дээд сургуулиудад хийгдэж байгаа нийт судалгааны гуравны нэгээс дээш хувь нь Их Наймын (G8) болон Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD-Organization of Economic Cooperation and Development) гишүүн орнууд дотроос академик судалгааны түвшингээр хамгийн өндөрт тооцогддог.

  • Үндсэн цагаар суралцаж байгаа олон улсын оюутнууд нь суралцах хугацаандаа хууль ёсоор ажиллах эрхтэй.
  • Оюутнууд нь бакалаврын болон бакалаврын дараах хөтөлбөрийг сонгож болохоос гадна богино хугацааны сертификатны болон дипломны курст суралцаж болно.

Канадын их дээд сургуулиуд нь дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг сургуулиудад тооцогддог. Шанхайгаас гаргадаг ARWU үнэлгээгээр дэлхийн 100 шилдэг сургуулийн жагсаалтад Канадын 4 их сургууль, QS их сургуулийн шалгаруулалтаар -3 сургууль орсон бол Өндөр Түвшний Боловсролын Дэлхийн хэмжээний үнэлгээгээр Канадаас 5 их сургууль 100 шилдэгт багтсан байна.

Гадаадын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүд

Канад улсын Засгийн Газраас Канадад суралцахыг хүссэн оюутнуудыг дэмжих зорилгоор докторын дараах сургалтанд зориулсан Бантинг нэрэмжит тэтгэлэг, Үйлдвэрлэлийн чиглэлийн магистр, докторын түвшний тэтгэлэгт хөтөлбөр, Эрүүл Мэндийн Судалгааны Стратегийн Сургалт Санаачилга, Трудеагийн нэрэмжит тэтгэлэг, Ваниер Канадын магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрүүд байдаг. Дараах вэвсайтаар зочлон өөрийн орныг сонгон тэтгэлэгт хөтөлбөрүүдийн жагсаалтыг үзэх боломжтой.

https://w01scholarships-bourses.gc.ca/scholarshipnoncdn-boursenoncdn.aspx?lang=eng

Олонхи коллеж, их сургуулиуд өөрсдийн тэтгэлэгт хөтөлбөрүүдтэй байдаг. Хэрвээ тухайн оюутан өндөр оноо, өмнө суралцаж төгссөн сургуулийн сурлагын голч дүн нь (GPA) өндөр бол тэтгэлэг авах эрх шууд үүсдэг. Канадын сургуулиуд оюутны академик идэвхийг өндрөөр үнэлдэг ба хэрвээ та суралцаж байгаа хугацаандаа А  юмуу А+ суралцвал тэтгэлэг авна. Суралцахаар сонирхож байгаа коллеж болон их сургуулийн хаягаар орж тэтгэлгийн журмыг шалгана уу.

Бидний зүгээс өндөр идэвхтэй оюутнуудаа дэмжин авч болох тэтгэлгийн боломжуудыг нээж өгөхийг бүх талаар судлан ажиллах болно.

Сургалтын төлбөр

Хэрвээ та Канад улсад суралцахаар төлөвлөж байгаа бол юун түрүүнд сургалтын төлбөр, амьдрах зардлаа нарийвчилан тооцох учиртай. Канадад ирэхээсээ өмнө өөрийн эх орондоо байх хугацаандаа хангалттай цаг хугацаа болон санхүүгийн байдлаа нягт нямбай төлөвлөхийг зөвлөж байна.

Канадын коллеж, их сургуулийн сургалтын төлбөрийг Англи, Австрали, Шинэ Зеланд болон АНУ-тай харьцуулахад харьцангуй хямд боломжийн гэж үздэг.

Хэрвээ та хангалттай хугацааны өмнө төлөвлөгөөгөө гаргаж ухаалгаар цаг хугацаагаа зохицуулж чадвал Канадын их сургууль коллежийн аль нэгэнд суралцаж хүссэн зэргээ авч чадах болно. Тухайн сургуулиас шалтгаалан сургалтын төлбөр харилцан адилгүй байдаг ба таны сонгосон хөтөлбөрт үндэслэн жилийн $5500-$25,000 хүртэл долларын төлбөртэй. Суралцахаар сонирхож байгаа сургуулийн албан ёсны вэб хуудаснаас төлбөрийн талаар нарийвчилан шалгаж болох ба хэрвээ илүү тодорхой мэдээлэл авахыг хүсвэл бидэнд шууд хандаж болно.

Амьдралын зардал

Таны амьдрах орчин сонгосон байрнаас хамааран амьдралын өртөг өөр өөр байдаг. Хүсвэл оюутны хотхонд бас хотхоноос гадна амьдарч болно.

1-р курсийн оюутнууд ихэвчилэн сургуультай ойр суралцах явцдаа анхаарах зорилгоор оюутны хотхонд амьдрахыг илүүд үздэг. Оюутны хотхон дотор амьдрах тохиолдолд сургуулийн кафенaac санал болгодог өдрийн болон оройн хоолыг авч болдог. Гэхдээ энэ нь багагүй хэмжээний төлбөртэйг анхаараарай. Оюутны хотхонд амьдрах дундаж зардал $450-$650-н хооронд хэлбэлздэг бол сургуулиас хоол авахаар сонголт хийвэл $150-$250-г нэмж төлнө.