КАНАДЫН ОЮУТНЫ ВИЗНИЙ ШИНЭ ЖУРАМ
КАНАДЫН ОЮУТНЫ ВИЗНИЙ ШИНЭ ЖУРАМ
2023.04.08

Олон улсын оюутны шинэчилсэн хуулийн дагуу Канад улсад суралцах гадаад оюутны тоог нэмэгдүүлэх мөн чанаргүй сургалт явуулж буй их дээд сургуулиудын гадаад оюутан авах эрхийг хасах гэсэн 2 үндсэн өөрчлөлт хийгдэж байгаа юм байна.

Энэхүү хууль нь 2014 оны 6 сараас хэрэгжиж эхлэх ба одоогын байдлаар бэлтгэлийнхээ ажилд орсрн байгаа юм. Уг хуулийн өөрчлөлтийн гол нь гадаад оюутнуудад чиглэсэн биш харин Канадын гадаад оюутан хүлээн авдаг сургуулиудад ч гэсэн чиглэсэнээрээ онцлогтой хэмээн хууль хэрэгжүүлэгчид нь үзэж байна.

Хамгийн чухал нь, Канадын бүс нутагт үйл ажилгаа явуулж буй их дээд сургууль, коллеж, мэргэжилийн сургалтын төв, хэлний сургалтын төвүүд нь гадаад оюутнууд авахын тулд тусгай шалгуурыг давж байж гадаад оюутан элсүүлсэх мөн хариуцлагын системийг хуульчилж байгаа нь урьд хэрэгжиж байсан хуулиасаа онцлогтой.

Одоогын байдлаар уг хуулийн шаардалагыг хангаагүй байгаа сургууль сурч буй гадаад оюутнууд төгссөнийхөө дараа тухайн зэргээ авч болох ба энэ 3 жилийн дараах хугацаанд төгссөн байх гэсэн шаардлагыг тавьж байгаа юм.

2-дахь том өөрчлөлт.

Энэ хуулинд орсон 2-дахь том өөрчлөлт нь гадаад оюутан бүр Канадын оюутны визыг авахтай зэрэгцээд ажиллах эрх нь автоматаар авдаг болсон явдал юм. Гадаад оюутнууд нь тухайн хуулийн дагуу сургуулиас гадуур долоо хоногт 20 цагаар ажиллах эрх олгогдох ба өдрийн ангийн оюутнууд амралтынхаа үер бүтэн цагаар ямар нэгэн зөвшөөрөл авахгүйгээр ажиллах боломжтой болж байгаа юм.

Мөн сурангаа ажиллах боломжтой Co-op хөтөлбөрийн хувьд нийт хичээлийн цагын 40% тэнцэх хэмжээний ажилыг хийнэ. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд Канадад дунд сургуульдаа сурч байгаа эсвэл тусгай эрх авсан сургууль, мэргэжил олгох сургуулиудад бүртгүүлсэн байх шаардлагатай.

Энэхүү хуулинд зааснаар сертификат авах сургалт болон хэлний бэлтгэлд ажиллах эрх олгогдохгүй байхаар тусгажээ. Ингэснээр урт хугацаанд суралцаж буй оюутнуудад санхүүгын боломж олгох мөн богино хугацаанд суралцаж буй оюутнуудад өөрсдийн хичээл болон сургалтанд илүү анхаарлаа төвлөрүүлэх боломжийг хулийн хүрээнд зохицуулалт оруулж байгаа юм. Канадын цагаачлалын албаны мэдээлснээр хэрвээ оюутан Англи болон Франц хэлний мэдлэггүй бол ажиллах чадваргүй гэж үзэх бөгөөд тийм ч учраас хэлний бэлтгэлээр суралцаж буй оюутнуудад ажиллах эрхийг нь эрс хориж буй гэж ээ.

2014 оны 2 сарын 12 –нд Канадын цагаачлалын албаны шинэчилсэн хуулийн мэдээлэл

Хуучин хэрэгжиж байсан хууль Шинэчилсэн хууль
Оюутан Канад улсад сруалцах виза мэдээлэхтэй зэрэгцээд тухайн сургуульд суралцах эрмэлзлэлээ харуулах ёстой. Оюутан тухайн сонгосон сургуульдаа үргэлжлүүлэн суралцах ёстой. Эс тэгвэл виза цуцлагдна.
Оюутан Канад улсад үйл ажилгаа явуулж буй ямарч сургуульд элсэн суралцах боломжтой Оюутан нь Канадын цагаачлалын албанаас тусгай эрх авсан сургууль боловсролын байгуулгуудад суралцах боломжтой
Оюутан өөрийн сонгосон сургуульд суралцаж байх хугацаандаа ажиллах эрх авч байж сургуулийн гадуур 20 цагаар, амралтын үеээр бүтэн цагаар ажиллах боломжтой. Тусгай эрх олгогдсон сургуульд сурч буй оюутанд автоматаар ажиллах эрх олгогдох ба хэлний бэлтгэл болон мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтуудад сурч буй бол эрх олгогдохгүй.
Ямар ч олон улсын оюутан Co-op буюу ажиллангаа суралцах хөтөлбөрт хамрагдах боломжтой. Оюутан зөвхөн Канадад дунд сургуулиа төгссөн эсвэл тусгай эрх олгогдсон сургуулиудад хамрагдах боломжтой.
Зорчих виз-ээр явж буй хүмүүс оюутны виз мэдүүлэх боломжгүй Зорчих виз-ээр явж буй оюутан хэрвээ 10 жилийн сурагч солилцоо, мэргэжил дээшлүүлэх сургалт, оюутан солилцоогоор явж буй оюутнууд Канадын визийг тухайн хөтөлбөр болон сургалтаа дуусанны дараа мэдүүлэх боломжтой.
Гадаад оюутан сургуулиа төгссөний дараа визний хугацаа нь дуусаагүй бол дуусах хүртэл Канад улсад байх эрхтэй. Гадаад оюутан сургуулиа төгссөний дараа 90 хоногийн дотор байх эрхтэй.
Оюутан хэрвээ ажиллах эрхээ аваагүй бол дараачийн ээлж буюу Магистрын хөтөлбөртөө ажиллах эрх үүсэхгүй. Оюутан сургуулиа төгссөний дараах хугацаа мөн магистрын чиглэлээр суралцаж буй хугацаандаа ажиллах эрхтэй.
/Канадын цагаачлалын албаны мэдээлэл 2014 оны 2-р сар/

Энэхүү хуулийн гол зорилго нь ирээдүйд Канад улсад суралцах оюутнуудын аюүлгүй байдал болон сургалтын чанарыг дээшлүүлэх, виз гаралтын явцыг сайжруулах, ямар нэгэн худал хуурмаг зүйлд автахгүй байх, Канадын боловсролын системийг сайжруулахад чиглэсэн гэж үзэж байгаа юм. Засгийн газрын үзэж байгаагаар 2015 он энэ хуулийн эхний хэсэг болох бөгөөд энэ төгс төгөлдөр учир тухайн үед гадаад оюутан өөрийн сонирхол болон санхүүгийн чадамжаа маш сайн харуулж чадахгүй тохиолдолд энэ хуулийн заалтын дагуу виз гарах магадлал эрс багасна.

Гэвч энэхүү хууль нь гадаад оюутныг тоог ихэсгэх зорилготой ба албаны мэдээлж буйгаар яг суралцах бүрэн эрмэлзлэлтэй оюутнуудын тоог нэмэх хуулийн төсөл юм гэж мэдэгджээ.