UNIVERSAL ENGLISH
UNIVERSAL ENGLISH
2023.04.08

UNIVERSAL ENGLISH

  • Ерөнхий англи хэл

Элсэлт: даваа гараг бүр

Түвшин: бүх

Цагийн хуваарь:

  • Өглөөний анги 8,30-1,00
  • Үдээс хойшхи анги 13,00-17,30
  • Оройн анги 17,00-21,30

Ерөнхий англи хэлний анги нь оюутны англиар унших, бичих, сонсох болон ярих чадваруудыг дээшлүүлэх зорилготой юм. Сонирхолтой сэдвүүдээр харилцан ярих замаар дуудлага болон дүрмийн мэдлэг зэрэг дээшлэх давуу талтай. Англи хэлний хичээлийг туршлагатай багш нар маш сонирхолтой байдлаар эрч хүчтэй заадаг бөгөөд англи хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй хүн бүрт нээлттэй юм. Ерөнхий англи хэлний ангид сурснаар:

  • Сэдэвчилсэн байдлаар бүх төрлийн шинэ үгийн мэдлэг нэмэгдэнэ
  • Харилцан ярианд өөртөө итгэлтэй оролцдог болно
  • Мэлбурн хотоор аялал хийх
  • Австралийн болон бусад улсуудын түүх соёлоос суралцана
  • Ерөнхий дүрмийн алдаанууд болон тэдгээрийг хэрхэн засах талаар
  • Долоо хоног бүр мэдлэг шалгах тестүүд
  • Хамт олны дунд суралцах
  • Ярианы өнгө болон дуудлага сайжирна.

 

  • Англи хэлийг хоёр дахь хэлээ болгох

Элсэлт: сар бүр

Түвшин: сертикат 1-4 түвшин

Цагийн хуваарь: баасан гариг болон амралтын өдрүүдээд

Энэ сургалт нь англи хэлний ерөнхий мэдлэгээ сайжруулах хүсэлтэй олон улсын оюутнуудад тохиромжтой бөгөөд унших, бичих, сонсох, ярих чадварууд дээр төвлөрснөөрөө онцлогтой. Хичээлийн агуулга нь түлхүү сайжруулах шаардлагатай чадвар дээр төвлөрөх ба илтгэл тавих, судалгааны ажил хийх, захидал бичих болон лекц семинаруудыг сонсож ойлгох зэрэг олон төрлийн сонирхолтой байдлаар хичээл орох болно. Сургалтын явцад оюутнуудын өөртөө итгэх итгэл нэмэгдэж, англиар бусадтай чөлөөтөй ойлголцож харилцаж чаддаг болно.

 

 

  • IELTS шалгалтанд бэлдэх анги

Элсэлт: даваа гараг бүр

Түвшин: дунд – ахисан дунд – ахисан түвшин

Цагийн хуваарь:

  • Өглөөний анги 8,30-1,00
  • Үдээс хойшхи анги 13,00-17,30
  • Оройн анги 17,00-21,30

Англи хэлний шалгалтанд бэлтгэх энэхүү сургалт нь мэргэшлийн зэрэг болон дипломын зэрэг авах хүсэлтэй мөн IELTS-ийн шалгалт өгөхийг зорьж буй хүмүүст зориулсан сургалт юм. Сургалтын хөтөлбөр нь IELTS шалгалтын даалгаваруудыг гүйцэтгэхэд шаардлагатай чадварыг эзэмшүүлэхэд чиглэх ба өгүүлбэр хувиргах, илтгэл тавих зэрэг чадваруудыг ч мөн эзэмших юм. Таны англи хэлний мэдлэг их сургуулид суралцахад хангалттай түвшнийх байлаа тус сургалтанд сууснаар их сургуулийн хичээлийг илүү хялбар ойлгох, улирлын шалгалт болон эцсийн шалгалтууддаа амжилттай тэнцэхэд тань туслана.

  • Долоо хоног бүр IELTS –ийн жишиг шалгалт хийх, дүнг зөвхөн оюутанд өөрт нь мэдэгдэнэ
  • Догол мөр ашиглан бичих чадвар сайжирна
  • Ганцаарчилсан ярианы дадлага хийх
  • Өгүүлбэр зүй болон эссэ бичих дараалал, аргачлал
  • Бичих, унших хурд сайжирна
  • Эхийг хурдан хугацаанд гүйлгэж унших, задлаж ойлгох чадвар
  • Том хэмжээний лекц сонсох, чухал зүйлсийг тэмдэглэж сурах
  • Номын сангуудаар зочилж, хайсан номоо түргэн хугацаанд олж сурах
  • Сонин сэтгүүл дээрх өгүүлэл, тэмдэглэлүүдийг уншиж ойлгох

 

  • Ярианы анги

Элсэлт: даваа гараг бүр

Түвшин: дунд – ахисан дунд

Цагийн хуваарь:

  • Өглөөний анги: 8,30 – 13,00

Энэхүү шинэ сонирхолтой ангид сурснаар таны ярих болон сонсох чадвар дээшилхээс гадна харилцан ярихад өөртөө итгэх итгэл тань нэмэгдэх болно.

  • Дүрд орж ярилцах
  • Сайн дурийн үйл ажиллагаа зохион байгуулах
  • Аман илтгэл тавих, худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдийг танилцуулж сурах
  • Ном болон киноны шүүмж танилцуулах
  • Дуудлага сайжруулах хичээлүүд, дуу дуулах
  • Баг болж ажиллах
  • Утасны дуудлага хийх бэлтгэл, бага хэмжээний видео хийх
  • Бизнес уулзалтанд оролцох бэлтгэл
  • Ярилцлага болон судалгаа хийх

 

  • Бариста сургалт

Элсэлт: сар бүрийн эхний даваа гараг

Цагийн хуваарь:

  • Өглөөний анги: 11,45 – 12,45 + сургуулийн кафед дадлага хийх

Universal English нь мэргэшлийн сургалт явуулж, дадлага хийлгүүлдэг цорын ганц сургууль юм. Бариста сургалтанд сурснаар шаардлагатай бүх чадваруудыг эзэмшинэ.

  • Баристагийн мэдэх ёстой зүйлс “А-Я” хүртэл
  • Өдөр бүр мэргэжлийн багштай нэг цагийн сургалтанд оролцох
  • Universal Cafe-д 10-12 цагийн дадлага хийх
  • Кофе хуурах үйл явцтай танилцах
  • Кофены түүх соёл, төрлүүдийн талаар мэдэж авна
  • Латте арт болон мөстэй кофе хийж сурах
  • Ажлын ярилцлаганд бэлтгэх
  • Олон төрлийн кофены машинуудтай танилцах, ажиллаж сурах

+ 3 долоо хоног хүртэл орон нутгийн кофе шопд дадлага хийх боломжтой.

 

Клубын үйл ажиллагаа, тойрон аялал

  • X-Factor долоо хоног
  • Австралийн хөл бөмбөгийн тэмцээний тасалбар
  • Олон улсын оюутнуудтай зугаалга хийх
  • Ажилд орох, намтараа бичихэд туслана
  • Австралийн теннис аялал
  • Дуудлага засах клуб
  • Кино клуб

Үйлчилгээ

  • Орчин үеийн анги танхим
  • Компьютерийн өрөө
  • Залбиралын өрөө
  • Дээврийн цэцэрлэг
  • Оюутны туслах

Байр сууц

  • Байранд оруулах: 250$ /нэг удаа/ доод тал нь 4 долоо хоног
  • Онгоцны буудлаас тосох: 110$ /Мэлбурны Tullamarine буудлаас/ 160$ /оройн 10 цагаас өглөө 6 цаг хүртэл/

Ганцаараа                                                        Хувааж түрээслэх

Single room: 300$ – долоо хоногийн               Single room: 210$ – долоо хоногийн

Хоолтой                                                            Twin room: 170$ – долоо хоногийн

Интернетийн үнэ ороогүй                                Интернетийн үнэ ороогүй