ВИЗ МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
ВИЗ МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА
2023.04.08

ВИЗ МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ТАНИЛЦУУЛГА

(1-Р ШАТ) : ВИЗНИЙ АНКЕТЫГ БӨГЛӨХ

Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах

– Элчин сайдын яамны цахим хуудас ( http://mng.mofa.go.kr/worldlanguage/asia/mng/main/index.jsp ) –аас татаж авах боломжтой. (2015 оны 6-р сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн анкетын загварыг ашиглана.)
– Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).

※ Виз олгох зөвшөөрлийн дугаар буюу визний зөвшөөрлийн код

– Хүлээн авах байгууллага : Төлөөлөн гүйцэтгэх байгууллага

– Бүрдүүлэх бичиг баримт : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд анкет, хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ыг бэлдсэн байх ба анкетны дээд хэсэгт зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэн өгөх

(2-Р ШАТ) : ВИЗ МЭДҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛ

Виз мэдүүлэхэд шаардлагатай материал

※ Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах

※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.

(3-Р ШАТ) : БҮРТГЭЛИЙН ХУРААМЖ

Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.

※ Виз шалгах хураамж

  • – Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
  • – Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
  • – Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
  • – Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй

(2012 оны Монгол – Солонгосын визний нөхцлийг хөнгөвчлөх хэлэлцээрийн дагуу 2012 оны 10-р сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол иргэдийн 90 хүртэлх хоногоор зорчих визний хураамжаас чөлөөлсөн.)

Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.

(4-Р ШАТ) : ВИЗ МЭДҮҮЛЭХ (ТӨЛӨӨЛӨН ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГА)

(5-Р ШАТ) : ЯРИЛЦЛАГА

  • · Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
  • · Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ
  • · Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна

(6-Р ШАТ) : ГАДААД ПАСПОРТЫГ БУЦААН ОЛГОХ

  • · Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана
  • · Визний материалыг шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно
  • · Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ
  • – Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар өгөх боломжгүй.
  • – Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.
  • – Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.
  • – Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
  • – Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.

☞ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг БНСУ-д зорчихийг санал болгож буй бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхаарна уу.

3. ВИЗНИЙ МАТЕРИАЛ МЭДҮҮЛЭХ ЖУРМЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ

  • – БНСУ-д зорчихыг хүссэн монголчуудын виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх үүднээс шинэчлэгдсэн журам 2016 оны 4-р сарын 4-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн.
  • – Үүний дагуу шинэ визний журмын Visa Finder-т өөрчлөлт орсон болно.
  • – http://mng.mofa.go.kr/korean/as/mng/consul/visa/index.jsp энэ холбоосоор орж 63 дугаар мэдээллийг үзнэ үү.

Хоёр талт харилцаа —> Мэдээ, мэдээлэл хэсгийн 31-рт байгаа ‘виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх’ гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.

Хоёр талт харилцаа —> Мэдээ, мэдээлэл хэсгийн 32-рт байгаа ‘Visa Finder mongolian version’ гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авна уу.

※ БНСУ-ын ЭСЯ-ны визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж

  • 1> Хадгаламжийн нэр : БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
  • 2> Хадгаламжийн хэмжээ : 5 сая
  • 3> БНСУ-ын ЭСЯ-ны тогтоосон харилцах банк : Хаан Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хас Банк, Төрийн Банк, Улаанбаатар Хотын Банкнуудын зарим салбар
  • 4> Хадгаламж эзэмшигчийг баталгаажуулах тухай :
    Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг визний анкет болон холбогдох материалын хамт өгнө.
  • 5> Хадгаламжийн дансаа хаах тухай : Тухайн иргэн заавал өөрийн биеэр очих ёстой.
    • 1) Эх орондоо ирсний дараа БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хилээр орж гарсан дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
    • 2) Хил дээрээс буцсан тохиолдолд, буцсан огнооны дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
    • 3) Виз мэдүүлэгч өөрийн хүсэлтээр виз авахаас татгалзах тохиолдолд паспорт, хадгаламжийн дэвтэр болон виз татгалзсан шалтгааны талаарх тайлбарын хамт өөрийн биеэр авч очно.